www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАРИЛГА ХУДАЛДАХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРИЛГА ХУДАЛДАХ ТУХАЙ

2001 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 249

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Арьсны өвчин судлалын төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй уурын зуухны барилгыг дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН