www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хаягдал хар болон өнгөт төмөрлөгт дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

Үндэсний код Барааны нэр Хэмжих нэгж Гаалийн татварын хэмжээ /төгрөгөөр/
1 72.04 Хар төмөрлөгийн өөдөс, хаягдал, дахин хайлуулах төмөр буюу гангийн өөдсийн цутгамал кг 350
2 7204.10.00 Ширэмний өөдөс, хаягдал кг 350
3 7204.21.00 Чанаржуулсан, зэвэрдэггүй гангийн өөдөс, хаягдал кг 350
4 7204.29.10 Хаягдал за төмөр кг 350
5 72.06 Цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй төмөр, чанаржуулаагүй ган кг 350
6 72.24 Цутгамал анхдагч хэлбэрт байгаа чанаржуулсан бусад ган, чанаржуулсан бусад гангаар хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн кг 350
7 73.01 Өрөмдөлт, цөмлөлт, боловсруулалт хийсэн болон хийгээгүй, эсхүл угсрагдах эд ангиас бүрдэх төмөр, ган хуудсан материалаар хийсэн шон, төмөр, гангаар хийсэн гагнамал булан хэлбэрт болон сортын төмөр кг 350
8 7302.10.00 Зам төмөр кг 350
9 7403.21.00 Зэс, цайрын хайлш /гууль/ кг 128
10 74.04 Зэсийн өөдөс, хаягдал кг 1500
11 74.07 Зэс цулдан, туйван болон огтолбор кг 1500
12 76.01 Боловсруулаагүй хөнгөн цагаан кг 450
13 76.02 Хөнгөн цагааны өөдөс, хаягдал кг 450
14 76.04 Хөнгөн цагаан цулдан, туйван болон огтолбор кг 350
/Энэ зүйлд 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан /

/Энэ зүйлд 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ зүйлийг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            2 дугаар зүйл. Мал аж ахуйн гаралтай зарим түүхий эдэд дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

Д/д Түүхий эдийн нэр Хэмжих нэгж Гаалийн татварын хэмжээ /төгрөг/
1 Ямааны боловсруулаагүй ноолуур кг 4000
2 Тэмээний боловсруулаагүй ноос /эм/ кг 200
3 Тэмээний боловсруулаагүй ноос /эр/ кг 100
/Энэ зүйлийг 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийн хүснэгтийн 1 дэх заалтыг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            З дугаар зүйл. Мод, зүсмэл материалд дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

Код Барааны нэр Хэмжих нэгж Гаалийн татварын хэмжээ /төгрөг/
44.01 44.03 Бөөрөнхий мод, гуалин шоо метр 150000
44.03 44.06 Дүнз шоо метр 150000
44.07 44.09 Зүсмэл материал шоо метр 150000
/Энэ зүйлийг 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

                                    МОНГОЛ УЛСЫН ИХ  ХУРЛЫН ДАРГА                                Н.БАГАБАНДИ

            Тайлбар:1997 оны 5 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар орсон өөрчлөлт нь 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс,  1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар орсон нэмэлт нь 1999 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс, 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар орсон өөрчлөлт нь 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус эхлэн мөрдөгдөнө.