www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗАРИМ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, БАРААНД ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

ЗАРИМ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, БАРААНД ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний паспортыг иргэний үнэмлэхээр солих үйлчилгээнд  Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг  1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс  2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хамааруулахгүй байхаар тогтоосугай.

/Энэ хэсэгт 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Иргэний үнэмлэх хэвлэхэд шаардлагатай, улсын хилээр нэвтрүүлэх дор дурдсан тоо, хэмжээ бүхий бараанд Гаалийн тарифын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг хамааруулахгүй байхаар тогтоосугай: 

д/д Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ
1 Үнэмлэхний хавтас 60 м боодол 4800
-наагч 50 м боодол 2400
2 Хаягийн шошго:    
-шошгоны цаас ширхэг 500000
-шошгоны хамгаалагч -"- 500000
-шошгоны лац -"- 22
3 Персонал  ажлын станц:    
-иж бүрэн компьютер -"- 25
-өнгөт принтер -"- 25
-хар болон өнгөт хор -"- 88
-бул -"- 24
-булны гол -"- 36
-барабан -"- 33
-кабель -"- 25
-зураг татагч /сканнер/ -"- 25
-дүрс буулгагчийн ламп ширхэг 26
-хүчдэлийн залгуур -"- 25
-компьютер холбох Би-Эн-Си    
кабель -"- 25
-үнэмлэх зүсэгч -"- 25
-үнэмлэх наагч төхөөрөмж -"- 25
-наагч цаас ороох гол -"- 25
-наагчийг цэвэрлэгч -"- 25
-модем -"- 29
-модемны залгуур -"- 30
-түлхүүр -"- 23
-бусад залгуурууд -"- 72
4 Тог баригч:    
-толгой машины тог баригч -"- 2
-ажлын станцын тог баригч -"- 25
-хувиргагч кабель -"- 27
5 Толгой компьютер:    
-иж  бүрэн толгой компьютер -"- 2
-мэдээллийг компресслогч -"- 2
-малтипорт карт   2
6 Компьютерийн программ хангамж -"- 74
7 Лазер-Жэт  принтер -"- 2
-хор -"- 4
-принтерийн цаас боодол 100
 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ