www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ТЖА-д тусламж олгох) ЗГ-ын 2014 оны 405-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2014 оны 405-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2009 оны 6 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 164

Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс энэ журам батлагдах хүртэл хугацаанд төрийн жинхэнэ албанаас тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой өргөдөл, хүсэлтийг энэхүү журмыг баримтлан шийдвэрлэхийг төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.

3. Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д заасан насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь саналыг харгалзан үргэлжлүүлэн ажиллуулах, төрийн албанаас чөлөөлөх дараалал тогтоох замаар төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.

4. Энэхүү журмыг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 112 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журам”-ын 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                      С.БАЯР

Нийгмийн хамгаалал, 

  хөдөлмөрийн сайд                                      Т.ГАНДИ