www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗАРИМ АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРОН СУУЦ, ТҮЛЭЭ НҮҮРСНИЙ ҮНИЙГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРОН СУУЦ, ТҮЛЭЭ НҮҮРСНИЙ ҮНИЙГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ

1995 оны 8 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 146

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Өндөр насны тэтгэвэр авдаг 70 ба түүнээс дээш насны иргэд болон өвчний улмаас байнга хэвтэрт асруулдаг тэтгэврээс өөр орлогогүй 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу нэмэгдэх тэтгэврийг 1997 онд хүрсэн байвал зохих түвшингийн хэмжээгээр 1995 оны 12 дугаар сараас эхлэн олгох арга хэмжээ авахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Сангийн сайд Э.Бямбажав нарт даалгасугай.

/Засгийн газрын 1996 оны 125 дугаар тогтоолоор 2, 3, 4 дэх хэс гүүд хүчингүй болсонд тооцсон/

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 1 дүгээр сарын З1-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан "19З9 оны Халх голын байлдаан,1945 оны чөлөөлөх дайнд оролцогчдод тэтгэмж олгох заавар"-ын 6 дугаар зүйл, "БНМАУ-ын баруун хил дээр зэвсэгт тулгаралтад оролцож байлдаж явсан ахмад дайчдын тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай" Сайд нарын Зөвлөлийн 1989 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 227 дугаар тогтоол, "Амьдрал ядуу, нэн бага орлоготой өрх иргэд болон ахмад дайчдын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 199З оны 7 дугаар сарын 2З-ны өдрийн 12З дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "а" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ