www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ардчилсан хувьсгалын 20 жилийн/


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ардчилсан хувьсгалын 20 жилийн/

2009 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 355

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 163 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Ардчилал, хүний эрхийн өдөр”-2009 оны 12 дугаар сарын 10—ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэсүгэй.

2. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                            С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн 

       шадар сайд                                                      Н.АЛТАНХУЯГ