www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ш.Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойг/


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ш.Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойг/
2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 58

Холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат багш, академич Шадавын Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойг 2010 онд тэмдэглэсүгэй.

2. Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат багш, академич Шадавын Лувсанвандангийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комисс байгуулж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Ойн арга хэмжээний хүрээнд баримтат кино бүтээх, зохиол бүтээлийг нь хэвлүүлэхэд шаардагдах 39.314.800 (гучин есөн сая гурван зуун арван дөрвөн мянга найман зуун) төгрөгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай. 

Монгол Улсын Ерөнхий сайд                                  С.БАТБОЛД

Боловсрол,соёл,шинжлэх 

            ухааны сайд                                                    Ё.ОТГОНБАЯР

Сангийн сайд                                                             С.БАЯРЦОГТ