www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Хүннү гүрний 2220 жил)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Хүннү гүрний 2220 жил)

2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 314

“Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 216 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг 2011 оны туршид тэмдэглэхээр тогтсугай.

2. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэхэд төсвөөс шаардагдах зардлыг Монгол Улсын 2011 оны төсөвт тусгагдсан их ойнуудыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардалд багтаан зохион байгуулахыг Үндэсний хороо (Ё.Отгонбаяр)-нд зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 3.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1. Энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан их ойг тэмдэглэн өнгөрүүлэх хороог Засгийн газар байгуулна. Хороо нь ой тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.” 

              Монгол Улсын Ерөнхий сайд                                                   С.БАТБОЛД 

            Боловсрол,соёл,шинжлэх 

                       ухааны сайд                                                                       Ё.ОТГОНБАЯР