www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
СПАРТАКИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СПАРТАКИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

1999 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 45

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд биеийн тамир, спортын талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын бүх ард түмний Х спартакиадыг 1999 онд орон даяар зохион байгуулж явуулсугай...

2.Монголын бүх ард түмний Х спартакиадыг зохион байгуулалтын өндөр түвшинд нийтийн биеийн тамир, спортын баяр болгон явуулж, шаардагдах хөрөнгийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд зориулж батлагдсан төсөвтөө багтаан гаргахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Эрүүл мэнд,нийгмийн Хамгааллын сайд С.СОНИН