www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
СТАТИСТИКИЙН АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СТАТИСТИКИЙН АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 30

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1 дэх хэсгийг Засгийн газрын 1994 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)

2.Үндэсний тооцооны тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан гадаад төлбөр тооцоо, банк, санхүү, татвар, гадаад худалдаа, гаалийн статистикийг зах зээлийн нөхцөлд зохицуулан өөрчлөх арга хэмжээг 1992 оны 2 дугаар улиралд багтаан авч хэрэгжүүлэхийг Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Улсын гаалийн ерөнхий газар, Улсын статистикимйн газарт даалгасугай.

3 дахь хэсгийг Засгийн газрын 1993 оны 77, 139 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

4.Төрийн өмч задарч өмчийн олон хэвшил бүхий аж ахуйн нэгжүүд бий болж байгаатай холбогдуулан тэдгээрийн үйл ажиллагааны тухай улсын мэдээ, тайлан гаргуулах, үнэн зөвийг хангуулах, сум, дүүргийнхээ нийгэм, эдийн засгийн хөгжлийн явц, хандлагыг судалж дүгнэж байхыг аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

5 дахь хэсгийг Засгийн газрын 1994 оны 94 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Д.ГАНБОЛД

Сангийн сайд А.БАЗАРХҮҮ