www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 209

Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн суралцагчийн сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг нь суралцагч өөрөө хариуцах, 2011 оны 1 дүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2011 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт үүрэг болгосугай.

2. Үүнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай:

2.1. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2010 оны 9-12 дугаар сараар тооцох;

2.2. 2011 оны 1 дүгээр сараас Хүний хөгжил сангаас хүртэх хишиг, хувиа сургалтын төлбөр хэлбэрээр авахтай холбогдуулан Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах, буцалтгүй тусламж, зээл олгох журам болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах. 

        Монгол Улсын Ерөнхий сайд                                                        С.БАТБОЛД 

       Боловсрол,соёл,шинжлэх 

                ухааны сайд                                                                              Ё.ОТГОНБАЯР

       Сангийн сайд                                                                                   С.БАЯРЦОГТ

     Монгол Улсын сайд, 

    Засгийн газрын Хэрэг 

     эрхлэх газрын дарга                                                                      Ч.ХҮРЭЛБААТАР