www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 96

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх чиглэл”-ийн “А.Улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд” гэсэн хэсгийн 22 дугаар заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

22.Стратегийн судалгааны

хүрээлэн Үндэсний аюулгүй

байдлын зөвлөл

2. Стратегийн судалгааны хүрээлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяалалд шилжсэнтэй холбогдуулан тус хүрээлэнгийн төсөв, эд хөрөнгийг одоогийн орон тооны хамт зохих журмын дагуу энэ оны 5 дугаар сарын 15-наар тасалбар болгон шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд М.Сономпилд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ