www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХЧҮҮДИЙГ ОДОНГООР ШАГНАХ, УЛСЫН ТЭТГЭВРИЙГ ӨРГӨТГӨН НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ


БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХУУЛЬ
1957 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХЧҮҮДИЙГ ОДОНГООР ШАГНАХ, УЛСЫН ТЭТГЭВРИЙГ ӨРГӨТГӨН НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ
            Манай оронд социализм байгуулах залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхэд гавъяа байгуулсан олон хүүхэдтэй эхчүүдийг шагнаж байхаар БНМАУ-ын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1."Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонг тус тус бий болгосугай.

            2 /Энэ зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            3. /Энэ зүйлийг 1962 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

            4. /Энэ зүйлийг 1962 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

            БНМАУлсын Их Хурлын тэргүүлэгчдийн 1952 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар зарлигийн 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

            БНМА УЛСЫН ИХ ХУРЛЫН

            ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА                                                         САМБУУ

            БНМА УЛСЫН ИХ ХУРЛЫН

            ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН

            БИЧГИЙН ДАРГА                                                                          ШАРАВ