www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТАЛБАЙГ НӨӨЦӨД АВАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАЛБАЙГ НӨӨЦӨД АВАХ ТУХАЙ

2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 205

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7, 13.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж байгаа 1 дүгээр хавсралтад заасан талбайг нөөцөд авсугай.

2. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хэрэгжүүлэх хавсралтад заасан талбайг нөөцөд авсантай холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутагт зураглалын ажил, геологийн судалгаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай. 

               Монгол Улсын Ерөнхий сайд                                               С.БАТБОЛД 

            Эрдэс баялаг,эрчим хүчний сайд                                          Д.ЗОРИГТ