www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

1999 оны 2 дугаар сарын 3 -ны өдөр

Дугаар 12

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан

-Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн малчин ЦЭРЭНДОРЖИЙН СҮХБААТАР;

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багийн малчин ХУМАРХАНЫ МУХАМЕТБАЙ;

-Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх-эрэг багийн малчин ГОНЧИГИЙН ДАМДИНХҮҮ;

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-өндөр багийн малчин ШАРХҮҮГИЙН СҮХБААТАР;

-Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчин СОНОМЫН ДАМДИНБАЗАР;

-Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн малчин ТАВХАЙН ДОНДОВ;

-Ховд аймгийн Дарви сумын мөнгөн-аяга багийн малчин ЧОЙЖИЛЫН ПҮРЭВДОРЖ;

-Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын 4 дүгээр багийн малчин СОСОРЫН БОДЬГЭРЭЛ;

-Завхан аймгийн Яруу сумын Хэц-улаан багийн малчин ДУЛАМЫН СҮХ;

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн малчин ЦОГТ-ОЧИРЫН ГУНГАА-ОЧИР нарыг УЛСЫН САЙН МАЛЧИНААР;

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Л.Ганболд захиралтай ”Ургацын ундраа” ХХК;

-Сэлэнга аймгийн Цагааннуур сумын К.Телеухан захиралтай ТОВХОНХАН ХХК-ийг ”УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор тус тус шалгаруулсугай.

2.Засгийн газрын 1997 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Улсын тэргүүний тариаланч хамт олон шалгаруулах журам-ын 10 дугаар зүйлд … 200,0 мянган төгрөгийн үнэ бүхий … гэснийг … 350 мянган төгрөгийн үнэ бүхий дурсгалын .. гэж өөрчилсүгэй.

3.”Улсын сайн малчин”, ”Улсын тэргүүний тариаланч” хамт олон-ы тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлийн үнэд зориулж 4200000 /дөрвөн сая хоёр зуун/ мянган төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ