www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 31 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 31 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2010 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 47

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын бүртгэлийн хяналтын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн 

          шадар сайд                                                             Н.АЛТАНХУЯГ