www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ

2005 оны 6 дугаар сарын 24-ний өдөр .
Улаанбаатар хот

Дугаар 142

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн үйлчилгээний нэгдүгээр төв”-ийн байрыг түрээсээр эзэмшиж байгаа түрээсийн төлбөрийн зөрчилгүй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад худалдан авахыг санал болгож татгалзсан нөхцөлд нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо /З.ЭНХБОЛД/-нд зөвшөөрсүгэй

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ