www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

2006 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 100

Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 12 дугаар зүйлийн 2, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Батлан хамгаалах яамны харьяа “Цэргийн инженерийн хийц” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

2. “Цэргийн инженерийн хийц” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах комиссыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилж ажиллуулахыг Батлан хамгаалахын сайд М.Сономпилд даалгасугай.

3. Татан буугдаж байгаа “Цэргийн инженерийн хийц” төрийн өмчит үйлдвэрийн газрын дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

4. “Зэвсэгт хүчний барилгын цэргийн анги, байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ