www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ҮНДЭСНИЙ СТРАТЕГИЙГ САЙШААХ ТУХАЙ (Зөв хооллох..)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ СТРАТЕГИЙГ САЙШААХ ТУХАЙ (Зөв хооллох..)

2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 239

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн яамнаас боловсруулсан "Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги"-ийг сайшаасугай.

2. "Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги" болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.

3. "Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги"-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон төсөвт тусгах, хандивлагчдын зээл тусламж авах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

4. Үндэсний стратегийн зорилт болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             С.БАЯР

Эрүүл мэндийн сайд                                                            С.ЛАМБАА