www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Төрийн бус байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн төрийн бус байгууллагууд нь энэхүү хуульд заасан журмын дагуу 1998 оны 1 дүгээр сарын 13-ны дотор улсын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд улсын шинэчилсэн бүртгэл хийлгээгүй төрийн бус байгууллагыг Хууль зүйн яам улсын бүртгэлээс хасна.

3 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллага улсын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхэд тэдгээрийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.

4 дүгээр зүйл.

Энэ хуулийг Төрийн бус байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

   


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ