www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЧИНГИС ХААНЫ ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЧИНГИС ХААНЫ ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 65

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Чингис хааны дурсгалын цогцолборыг “Хатан Туул”, “Орхоны хөндий”, “Хан Хэнтий” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Чингис хааны дурсгалын цогцолбор сан”-гийн саналыг зүйтэй гэж үзсүгэй.

2.Уг цогцолборыг байгуулахтай холбогдсон хөрөнгө оруулалт болон бусад зардлын тооцоог иж бүрнээр хийж, тодорхой санал бэлтгэн Засгийн газарт оруулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав нарт даалгасугай.

3.Чингис хааны дурсгалын цогцолборын статус болон Чингис хааны нэрийг зөв зохистой хэрэглэх талаар хуулийн төсөл боловсруулж 1998 оны Ш улиралд Засгийн газарт оруулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.

4.Чингис хааны дурсгалын цогцолборыг барьж ашиглалтад оруулах хүртэл “Төр ёсны уламжлалын музей” байгуулах байрыг “Чингис хааны дурсгалын цогцолбор сан”-д 1998 оны 7 дугаар сард багтааж олгохыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод үүрэг болгосугай.

5.Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулах үйлсэд хандив хуримтлуулах, олон нийтийг түүх, соёл, өв уламжлалаа танин мэдэх сурталчилгааг өргөн хүрээтэй зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА