www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ САНАЛЫН ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ САНАЛЫН ТУХАЙ

1995 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 63

Гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, урамшуулах зорилгоор Монгол Улсын Засгийнгазраас ТОГТООХ нь :

1.НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай тохиролцсоны дагуу уг байгууллагатай хамтран гадаадын хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт (цаашид "Чуулга уулзалт" гэх)-ыг 1996 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай Худалдаа, үйлдвэрийн яамны саналыг зүйтэй гэж үзсүгэй.

2.Чуулга уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хариуцсан ажлын хэсгийг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

З.Чуулга уулзалтыг зохион байгуулах бэлтгэлийг хангах талаар ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, биелэлтийн явц байдлыг хагас жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг ажлын хэсэг (Ч.ПҮРЭВДОРЖ)-т даалгасугай.

4.Чуулга уулзалтын бэлтгэлийг хангах, түүнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас үзүүлэх техникийн хамтын ажиллагааны тусламжийн хөрөнгө болон улсын төсвөөс зохицуулан гаргахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ