www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ (...ХО-тын санхүүжилтийг төлөвлөх)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ (...ХО-тын санхүүжилтийг төлөвлөх)

2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 184

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсыг хөгжүүлэх сангаас улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төлөвлөхөд 2009-2015 онд баримтлах чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                               С.БАЯР

Сангийн сайд                                                                                                                            Ч.УЛААН