www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ТУХАЙ

2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 15

Шүүхийн тухай хуулийн 46.8-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны орон тоог дарга 1, хянан шалгагч 2 байхаар тогтоож, уг орон тооны зардлыг шүүхийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн хэмнэлтээс санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ