www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2007 оны 4 сарын 20-ны өдөр

Дугаар 32

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.7, 22.1, 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Туяаг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяаг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталсугай.

З.Энэ тогтоолыг 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 

                                   МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                      Ц.НЯМДОРЖ