www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ

2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр .
Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 16

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж , Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Агыпарын Бакей, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Төгсжаргалын Ганди, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Долцонгийн Дондог, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чүлтэмийн Улаан, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лувсаннямын Гантөмөр нарыг тус тус сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ