www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 78

Газрын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/1995 онд багтаан Монгол Улсын газрын сангийн бүртгэл, ангиллыг шинэчлэх;

2/аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрыг газар зохион байгуулалтын мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг газрын менежментийн чиглэлээр мэргэшүүлэх;

3/Газрын төлбөрийн тухай хуулийн төслийг 1994 онд багтаан боловсруулж Улсын Их Хуральд өргөн мэдүүлэх;

4/Газрын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах журам, заавар болон гэрчилгээ, бусад баримтын маягтыг батлан албажуулах;

5/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан Газрын тухай хуульд нийцүүлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ