www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

2008 оны 10 сарын 9 өдөр

Дугаар 25

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь, Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ