www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ЗОХИЦУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ЗОХИЦУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 36

Монгол Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газартай урьдчилан санал солилцсоны үндсэн дээр прокурорын байгууллагын мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт 1992 оны 7 дугаар сарын 1-ний дотор Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэхийг Улсын прокурорын газар, Засгийн газарт зөвшөөрсүгэй.

2.Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ