www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх тухай


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх тухай

2009 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 98

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Галбадрахын Даваажаргал, гишүүнээр Агипарын Бакей, Дамдинсүрэнгийн Цэцэгмаа нарыг тус тус томилсугай.

2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Лувсандоржийн Дашдорж, Лайлангийн Тунгалаг нарыг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ