www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2007 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 73

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зарим улс төрийн болон тусгай албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “Улс төрийн болон” гэснийг хассугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, ”Журам батлах, зарим зардлын хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, “Зарим улс төрийн болон тусгай албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 76 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН