www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2010 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 20

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Зэрэглэл тогтоох болон хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

2.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон түр журам тогтоон мөрдүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.

3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан журмуудыг баталж 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхийг Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ