www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 19

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/татвараас хөнгөлөх, чөлөөлөх, татвар төлүүлэх тухай бусад хуулийн заалтыг Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтад нийцүүлэх арга хэмжээ авч, холбогдох хуулийн төслийг 1997 оны 4 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Үндэсний татварын албыг бэхжүүлэх, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ