www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ
2002 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 52

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчлөлөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд байгаа 36 айлын орон сууцны 11 дүгээр байрны 1, 4 дүгээр орцыг зохих журмын дагуу төрийн өмчлөлд хүлээн авахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.

3. Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн орон сууцны хотхоны ашиглалттай холбоотой төсөв, бусад зардлыг Батлан хамгаалах арга хэмжээний төсвөөс нийслэлийн төсөвт шилжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

                             МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                         С.ТӨМӨР-ОЧИР