www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭНХИЙН ТӨЛӨӨ МЕДАЛЬ БИЙ БОЛГОХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЭНХИЙН ТӨЛӨӨ МЕДАЛЬ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

2004 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 33

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. НҮБ-ын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан гадаадын болон Монгол Улсын иргэнийг шагнах "Энхийн төлөө" медаль бий болгосугай

2. "Энхийн төлөө" медалийн загварыг 1 дүгээр хавсралтаар, "Энхийн төлөө" медалийн тодорхойлолт, шагнах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

                                            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                            С.ТӨМӨР-ОЧИР