www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭН ДАРАА ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР БАРИХ АВТО ЗАМ, ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭН ДАРАА ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР БАРИХ АВТО ЗАМ, ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 47

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

2.Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн хүрээний мэдэгдлийн хязгаарт багтаан жил бүрийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

/Энэ заалад 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.Төсвийн орлогын эх үүсвэр болон барилга байгууламжийн ажлыг ач холбогдол, хөрөнгө оруулалт, үр өгөөж, ашигт малтмалын орд газруудын дэд бүтцийн бүтээн байгуулалттай уялдуулан дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа үлдсэн 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус улсын төсвөөс олгох, гүйцэтгэгчид Засгийн газраас вексель, өрийн бичиг гаргах замаар төлбөрийг баталгаажуулах зарчим баримтлахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор нэмсэн/

4.Энэ тогтоолын хавсралтад заасан авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалтад орсон объектуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн гүйцэтгэгчийг нь тендер шалгаруулалтаар болон шууд сонгон гүйцэтгүүлэхдээ төсөв, үнийн өсөлттэй уялдуулан хугацаа, төсөвт өртгийг нарийвчлан тооцохыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор нэмсэн/

5.Энэ тогтоолыг 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор өөрчилсөн/


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН