www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХОТ СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ” ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

"ХОТ СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ” ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 17

“Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 4.1.1, 4.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 тоот тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. “Цэвэр усны үнэ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тогтоох аргачлал”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Гамшгийн үед хот, суурины ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ хариуцсан байгууллагын ажиллах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан аргачлалын дагуу цэвэр усны үнэ, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тогтоон холбогдох аймаг, нийслэл, сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр батлан мөрдүүлэхийг хангагч байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад, хоёрдугаар хавсралтаар баталсан журмыг мөрдөж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/, аймаг, нийслэлийн Засаг дарга болон нийтийн аж ахуй, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад тус тус даалгасугай.

3. Аргачлалын дагуу тогтоосон үнэ, төлбөрийн үндэслэлд хяналт тавьж ажиллахыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудад зөвлөсүгэй.

                                                                                                                    САЙД                        Б.ЖИГЖИД

                                                                            2003 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 1983 дугаарт бүртгэсэн