www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм /


ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм /

2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 211

"Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"- ийг хавсралтаар баталсугай.

2. Шинээр батлагдсан дүрмийг хэвлэн олшруулж зураг төсөл, өргөх байгууламж эзэмшигч, ашиглагч байгууллагуудад мөрдүүлэхийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар / Б.Баасан/-т даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3271 дүгээрт бүртгэсэн.