www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРМЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ИНД-46, 140, 148, 191/


ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРМЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ИНД-46, 140, 148, 191/

2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 211

Монгол Улсын "Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, "Иргэний нисэхийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.ИНД-26 "Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд"-ын шинэчилсэн найруулгыг нэгдүгээр хавсралтаар, ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар, ИНД-148-"Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллага, гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар, ИНД-19^"Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийн нууцыг хамгаалах"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт орсон дүрмүүдийг 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 353 дугаар тушаалаар баталсан ИНД-26 "Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд", ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх", Дэд бүтцийн сайдын 2003 оны "Дүрэм батлах тухай" 245 дугаар тушаалаар батлагдсан ИНД-148 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллагыг гэрчилгээжүүлэх", "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 154 дугаар тушаалаар батлагдсан ИНД-191 "Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийн нууцыг хамгаалах"-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт", ИНД-148 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллага, гэрчилгээжүүлэлт", ИНД-191 "Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийн нууцыг хамгаалах", ИНД-26 "Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд"-ын шинэчилсэн найруулгыг тус тус сурталчлан, сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 1-3 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/