www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам /


ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам /
1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 246

"Боловсролын тухай хууль"-ийн 10 дахь зүйл, "Бага дунд боловсролын тухай хууль"-ийн 10 дахь зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1."Техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Мөнхжаргал), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн улсын хяналтын алба (Н.Пүрэвжав)-д даалгасугай.

З.Техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журмыг 1999/2000 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн мөрдөн ажиллахыг техникийн болон мэргэжлийн сургуулийн , захирал нарт үүрэг болгосугай.

4.Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын стандарт боловсруулах ажлыг эрчимжүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Мөнхжаргал)-д даалгасугай.

                                                                   САЙД                                         А.БАТТӨР

                                                          1999 оны 11-р сарын 22-ны улсын бүртгэлийн 1480 дугаарт бүртгэсэн.