www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗАРИМ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийтээр дагаж мөрдөхөөр хэм хэмжээ тогтоосон зарим тушаал нь шинээр бат


МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЗАРИМ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийтээр дагаж мөрдөхөөр хэм хэмжээ тогтоосон зарим тушаал нь шинээр батлагдсан хууль тогтоомжтой давхцаж байгаа, цаашид дагаж мөрдөх шаардлагагүй гэж үзсэн тул хавсралтад дурдсан тушаалуудыг хүчингүй болсонд тооцох/

2007 оны 3 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 32

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийтээр дагаж мөрдөхөөр хэм хэмжээ тогтоосон зарим тушаал нь шинээр батлагдсан хууль тогтоомжтой давхцаж байгаа, цаашид дагаж мөрдөх шаардлагагүй гэж үзсэн тул хавсралтад дурдсан тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргаа удирдлагын газар /Д.Жанцанхорол/-т даалгасугай.

                                                                              САЙД                              Д.ТЭРБИШДАГВА

                                                    Улсын бүртгэлийн 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2688-рт бүртгэсэн.