www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /УУС-ын 2015-01-13-ны 10-р тушаалаар хүчингүй болгосон/


/УУС-ын 2015-01-13-ны 10-р тушаалаар хүчингүй болгосон/

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2010 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 76

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь :

Нэг. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 156 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8.2.4, 8.3.5 дахь заалтуудыг хасч, хоёрдугаар хавсралтаар баталсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ”-ний Маягт СШ-1-т “Гарын үсгийн урамшууллын хэмжээ”-г заасан 1.5 дахь заалтыг хавсралтад заасны дагуу, гуравдугаар хавсралтаар баталсан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ”-ний Маягт СШ-2-т “Гарын үсгийн урамшууллын хэмжээ”-г заасан 1.6 дахь заалтыг хавсралтад заасны дагуу тус тус нэмсүгэй.

Хоёр. Сонгон шалгаруулалтын журамд оруулсан өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Хүрэлбаатар)-д үүрэг болгосугай.

Гурав. Тус тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлсний дараа хэрэгжүүлэх ажлыг Ашигт малтмалын газар (Д.Батхуяг)-т, журмын хэрэгжилтэнд хариуцсан ажил, үүргийн дагуу хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газар (Ө.Оюунбаатар), Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газар (Б.Батхүү)-т тус тус даалгасугай.

САЙД Д.ЗОРИГТ

Улсын бүртгэлд 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3128 дугаарт бүртгэсэн