www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТӨСВИЙН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ /Нефтийн бүтээгдэхүүн хадгалах сав, тоног төхөөрөмж угсрах ажлын төсвийн жишиг норм/


МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ТӨСВИЙН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ /Нефтийн бүтээгдэхүүн хадгалах сав, тоног төхөөрөмж угсрах ажлын төсвийн жишиг норм/

1999 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 40

"Барилгын тухай" Монгол улсын хуулийн 6.1.2 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга архитектурын газрын Шинжлэх ухаан техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Нефтийн бүтээгдэхүүн хадгалах сав, тоног төхөөрөмж угсрах ажлын төсвийн жишиг норм /БНбД 83-06-99/-ыг хавсралтын дагуу баталж 1999 оны 3-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Нефтийн бүтээгдэхүүн хадгалах сав, тоног төхөөрөмж угсрах ажлын төсвийн жишиг нормтой холбогдсон ажиглалт судалгааг тогтмол хийж шинэчлэлт өөрчлөлтийг тухай бүр хийлгэж холбогдох газраар батлуулан мөрдүүлж байхыг Барилга архитектурын газар /н.Лхагвасүрэн/, НИК хувьцаат компани /С.Энэрэл/-д хариуцуулсугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1989 оны 43 дугаар тогтоолын хавсралтын эмхтгэл № 9. Төмөр бүтээцийн 20-28 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                 САЙД                                                            Г.БАТХҮҮ

                                        1999 оны 3 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 1357 дугаарт бүртгэсэн