www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТУШААЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ТУШААЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

2003 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 59/А/18

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" Монгол Улсын хуулийн 4.4.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 50.3, 52.2.10-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Мал эмнэлэг, үржлийн ажил, эм биобэлдмэлийг шалгах үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний жагсаалт батлах тухай Монгол Улсын Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын хамтарсан 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 392/А216 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний хөлсний нормативыг зохих хууль тогтоомжийн дагуу тогтоож байхыг тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

                                САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД                             ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН  САЙД 

                                                Ч.УЛААН                                                                         Д.НАСАНЖАРГАЛ

                                          2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 1864 дугаарт бүртгэсэн