www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГА БАТАЛЖ, МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГА БАТАЛЖ, МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ

1996 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/288, А/68

ТУШААХ нь:

1. Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгыг хавсралт ёсоор баталж 1996 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжид мөрдүүлсүгэй.

2. Хөдөө аж ахуйн механикжсан ажлын аюулгүй ажиллагааны энэхүү зааварчилгыг хөдөө аж ахуйн механикжсан ажил гүйцэтгэдэг бүх төрлийн өөрөө явагч механизмын жолооч нар болон туслах ажилчид, улирлын ажилд түр хугацаагаар ажиллагчдад зааж сургах, уншиж судлуулах ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, ажилдаа байнга мөрдүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн дарга, захирал, ажил олгогч нарт үүрэг болгосугай.

                                 ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД                          ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН CАЙД

                                                        Л.ЗОРИГ                                                                                                        Л.НЯМСАМБУУ

                                                  1996 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 926 дугаарт бүртгэсэн