www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОД БАТЛАХ ТУХАЙ


ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОД БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 29-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 101

“Шуудангийн тухай” хуулийн 7.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. “Шуудангийн нэгдсэн код”-ыг хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Шуудангийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх ажилд хяналт тавьж ажиллахыг Шуудангийн газар / Ө.Одгэрэл /-т даалгасугай.

3. Шуудангийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Б.Болдбаатар/-д үүрэг болгосугай.

                                                                                       САЙД Ц.ЦЭНГЭЛ

                                   Улсын бүртгэлийн 2007 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 2740 дугаарт бүртгэсэн