www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨР” БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр                                                                                                                                                                                   Улаанбаатар

сарын 24-ний  өдөр                                                                                 Дугаар 137                                                                                       хот

                               

“МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ

ДАГУУЛ ХӨТӨЛБӨР” БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Радио долгионы тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж, олон улсын байгууллага, хувийн хэвшил, хандивлагчдын зээл тусламжийн тодорхой хэсгийг  ашиглах талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Жадамбаа нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон улсын хамтын ажиллагааны хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Н.АЛТАНХУЯГ

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                            Ч.САЙХАНБИЛЭГ