www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Прокурорын байгууллагын бүтэц,  зохион байгуулалт, цалингийн санг  тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай


МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
  

“Прокурорын байгууллагын бүтэц,

зохион байгуулалт, цалингийн санг

тогтоох тухай” тогтоолын

хавсралтад нэмэлт оруулах тухай

            Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг,  Прокурорын байгууллагын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.”Прокурорын байгууллагын бүтэц,  зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай”  Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолын  2 дугаар хавсралтын “Сум дундын прокурорын газар” гэсэн Хоёр дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 9,10 дахь заалт нэмсүгэй:

“9.Өмнөговь аймаг дахь сум      

     дундын 1 дүгээр

     прокурорын   газар                                             

             Ханбогд сум Ханбогд,  Манлай,

Баян-Овоо, Цогтцэций  сум

10.Өмнөговь аймаг дахь сум   

      дундын 2 дугаар     

      прокурорын   газар  

            Гурвантэс  сум                        Гурван тэс, Ноён, Сэврэй сум”,
                                                                                                                                                                                       

2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.  

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД