www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Ерөнхийлөгчийн хоригийн тухай


МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
   

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

            Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.

            2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД