www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам/


     

БАЙГАЛЬ ОРЧИН,

НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН

ТУШААЛ

2013 оны 08 дугаар сарын 07 өдөр                                                  дугаар А-223                                                                       Улаанбаатар хот

Журам батлах тухай

      Ойн тухай хуулийн 23.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газар болон ойн ангиудад хүргүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т даалгасугай.

3. Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын “Журам батлах тухай” 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-53 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                   С.ОЮУН